Миами Хит талбайдаа Милоуки Багс багийг буулгаж авлаа

Миами Хит талбайдаа Милоуки Багс багийг буулгаж авлаа

NBA-ын талбайд 13 тоглолт боллоо. Өнөөдрийн хамгийн сонирхолтой тоглолт Миами Хит талбайдаа Милоуки Багс багтай тоглолоо. Хоёр баг энэ улиралд дөрвөн удаа учраа таарч тоглох бөгөөд өмнөх хоёр тоглолтын харьцаа 1-1 байгаа билээ. Гурав дахь тоглолт өнөөдөр болсон бөгөөд тоглолтын эхний хагас Багс долоон оноогоор илүү гарсан ч гуравдугаар үед оноогоо бариулж 13 оноо дутуу авчээ. Шийдвэрлэх үед Багс оноог ойртуулах гэж хичээсэн ч хариуг нь тэр дор нь барьснаар 104-113 харьцаагаар Хит хожлоо. 

Тус тоглолт Жимми Батлер, Бем Адебаяо нар тоглоогүй бөгөөд Калиб Мартин 28 оноо, 8 самбар, Кайл Ловри 22 оноо, 13 дамжуулалт, сэлгээнээс Макс Струс 16 оноог авчээ. Эсрэг багаас Яннис Адетокумбо 15 оноо, 6 самбар,4 дамжуулалт, Жүри Холидэй 27 оноо, Крис Меддлетон 20 оноог авчээ.

Өнөөдөр болсон бусад тоглолтын үр дүн

Кливленд Кавалерс 115 : 92 Чикаго Буллз
Индиана Пэйсэрс 122 : 102 Нью-Йорк Никс
Детройт Пистонс 116 : 119 Вашингтон Уйзрадс
Шарлотт Хорнетс 106 : 110 Филадельфи 76
Майами Хит 113 : 104 Милуоки Багс
Торонто Репторс 109 : 110 Оклахома-Сити Тандер
Нью Орлеан Паликанс 114 : 120 Денвер Наггетс
Хьюстон Рокетс 114 : 104 Брүүклин Нетс
Мемфис Гриззлис 96 : 104 Даллас Мавирекс
Миннесота Тембэруолвз 104 : 136 Юта Жазз
Голден Стэйт Уорриорс 94 : 83 Портленд Трэйл Блэйзэрс
Сакраменто Кингс 142 : 130 Орландо Межик
Лос Анжелес Клипперс 78 : 71 Бостон Селтикс

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.