Финикс Санс баг Уорриорсыг ялснаар 17 дараалсан ялалт байгууллаа

Финикс Санс баг Уорриорсыг ялснаар 17 дараалсан ялалт байгууллаа

NBA-ын талбайд таван тоглолт боллоо. Өнөөдрийн хамгийн сонирхолтой тоглолт Финикс Санс талбайдаа Голдэн Стэйт Уорриорс багтай энэ улирлын эхний тоглолтыг хийлээ. Тоглолтын эхний хагаст Санс хоёр оноогоор тэргүүлж дуусгасан бол гуравдугаар үед хоёр баг ижил оноог авч шийдвэрлэх үед Санс зургаан оноог илүү авснаар 96-104 харьцаагаар хожлоо. Улмаар Санс 17 дараалсан ялалт байгуулж 18 хожил, гурван хожигдолтойгоор өрнөд бүсийг тэргүүлж эхэлсэн бол Уорриорс улирлын гурав дахь ялагдлаа амслаа.

Тус тоглолтод ДиАндрей Эйтон 24 оноо, 11 самбараас бөмбөг авч багаа тэргүүлсэн бол Крис Пол 15 оноо, 6 самбар, 11 дамжуулалт, Жое Граудер 14 оноог авсан бол нэг харамсалтай мэдээ нь Дэвин Бүүкэрийг гэмтэлд алджээ. Эсрэг багаас Жордан Пүүл 28 оноо авсан бол Стифэн Көрри 12 оноог авчээ. 

Өнөөдөо болсон бусад тоглолтын үр дүн

Нью-Иорк Никс 110-112 Брүүклин Нетс 

Мемфис Гриззлис 98-91 Торонто Репторс

Голдэн Стэйт Уорриорс 96 - 104 Финикс Санс

Детройт Пистонс 92 - 110 Портленд Трэйл Блэйзэрс

Лос Анжелес Лейкэрс 117 - 92 Сакермэнто Кингс

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.