Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ түрүүлэх болзлоо хангалаа

Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ түрүүлэх болзлоо хангалаа

Сүмогийн холбоо арваннэгдүгээр сарын барилдаан буюу кюүшү башёгийн арвандөрөв дэх өдрийн барилдаан болж өнгөрлөө.

Их аварга Хакүхо М.Даваажаргал зодог тайлснаар Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ ёкозүна цолтой ганц бөх болоод байна. Тэрбээр өчигдөр маегаширагийн 15-аас байгаа Абитэй барилдаж давсан байна. Улмаар 14 даваатай болж тус башёд түрүүлэх нь тодорхой боллоо. Улмаар аварга цол хүртснээс хойш хоёр башё дараалсан түрүүлсэн 1960 оноос хойшхи анхны бөх болжээ.

Харин Комүсүби Ичиножо А.Ичинноровгийн маэгаширагийн 12-оос барилдах Хокүтофүжитэй барилдаж өвдөг шорооджээ. Тэрбээр таван даваа есөн унаатай болжээ. Өнөөдөр түүний өрсөлдөгч секиваки Мэйсэйтэй барилдана.

Комүсби Кирибаяама Б.Лхагвасүрэн нутгийн бөх маэгаширагийн 5-аас барилдах Хошорюү С.Бямбасүрэнтэй барилдаж давжээ. Улмаар таван даваа есөн унаатай болжээ. Өнөөдрийн түүний өрсөлдөгч нутгийн бөх маэгаширагийн 3-аас барилдах Тамаваши Б.Мөнх-Оргилтой барилдана.

Харин маэгаширагийн 5-аас барилдах Хошорюү С.Бямбасүрэн зургаан даваа найман унаатай болсон бөгөөд өнөөдрийн өрсөлдөгч нь маэгаширагийн 4-өөс барилдах Такарафүжитэй бариладана.

Маэгаширагийн 3-аас барилдах Тамаваши Б.Мөнх-Оргил өчигдөр секиваки Митакэүмитэй барилдаж өвдөг шороодлоо. Улмаар есөн даваа таван унаатай болжээ. Түүний өнөөдөр түүний өрсөлдөгч нутгийн бөх Комүсби Кирибаяама Б.Лхагвасүрэн барилдана.

Энэ удаагийн кюүшү башёд зодоглох Монгол бөхчүүд:

Макүүчи зиндаа:

Ёкозүна Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ 14-0

Комүсүби Кирибаяама Б.Лхагвасүрэн 5-9

Комүсүби Ичиножо А.Ичинноров 5-9

М-5 Хошорюү С.Бямбасүрэн 6-8

М-6 Тамаваши Б.Мөнх-Оргил 9-5

М-7 Чиёошома Г.Мөнхсайхан 8-6

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.