Милоуки Багс талбайдаа Лейкэрсийг буулгаж авлаа

Милоуки Багс талбайдаа Лейкэрсийг буулгаж авлаа

NBA-ын талбайд 11 тоглолт боллоо. Өнөөдрийн оргил тоглолт өнгөрсөн жилийн аварг Милоуки Багс талбайдаа Лос Анжелес Лейкэрс багтай тоглож 102-109 харьцаагаар Багс хожлоо. Улмаар сүүлийн хоёр тоглолтодоо хожигдол амсаад байсан хар цувралаа зогсоосон бөгөөд долоон хожил, найман хожигдолтой болжээ. Харин Лейкэрс сүүлийн хоёр тоглолтодоо хожигдоод байгаө бөгөөд найман хожил, найман хожигдолтой болжээ.

Тус тоглолт Яннис Антетекумбо 47 оноо, 9 самбараас бөмбөг авсан бол Крис Меддлтон гэмтлээсээ эргэн ирж 16 оноо, 5 самбар, 6 дамжуулалт, Боби Портис 17 оноо, сэлгээнээс Пат Коннаугтон 16 оноог авчээ. Эсрэг багаас Тэйлон Хортан Такер 25 оноог авч багаа тэргүүлсэн бол Рассел Уэстбрүүк 19 оноо, 15 дамжуулалт, Энтони Дэвис 18 оноо, 9 самбараас бөмбөг авчээ.

Өнөөдрийн болсон бусад тоглолтын үр дүн

Детройт Пистонс 97 : 89 Индиана Пэйсэрс
Шарлотт Хорнетс 97 : 87 Вашингтон Уйзардс
Милуоки Багс 109 : 102 Лос Анжелес Лейкерс
Майами Хит 113 : 98 Новый Орлеан Паликанс
Нью-Йорк Никс 98 : 104 Орландо Межик
Брүүклин Нетс 109 : 99 Кливленд Кавалерс
Атланта Хаукс 110 : 99 Бостон Селтикс
Миннесота Тембэруолвз 107 : 97 Сакраменто Кингс
Оклахома-Сити Тандер 101 : 89 Хьюстон Рокетс
Портленд Трэйл Блэйзэрс 112 : 107 Чикаго Буллз
Финикс Санс 105 : 98 Даллас Мавирекс
 

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.