Лос Анжелес Клипперсийн 7 тоглолт дараалсан ялалтыг Чикаго Буллз баг зогсоолоо

Лос Анжелес Клипперсийн 7 тоглолт дараалсан ялалтыг Чикаго Буллз баг зогсоолоо

NBA-ын талбайд долоон тоглолт боллоо. Өнөөдрийн сүүлийн тоглолт Лос Анжелес Клипперс талбайдаа Чикаго Буллз багтай тоглож 100-90 харьцаагаар Бухнууд хожлоо. Улмаар Клипперсийн долоо дарааллан хожсон цувралыг зогсоосон бөгөөд улирлын ес дэх хожлоо байгуулж дорнод бүсийн гуравт эрэмбэлэгдэж эхэллээ. Харин Клипперс найман хожил, таван хожигдолтой болж өрнөд бүсийн зургадугаарт эрэмбэлэгдэж байна.

Тус тоглолтод Бухнуудаас Вичевич коронавирусийн улмаас тоглоогүй бөгөөд Димар ДеРозан 35 оноо, 7 самбар, 5 дамжуулалтаар багаа тэргүүлсэн бол Зак Лавин 29 оноо, 8 самбар,Лонзо Болл 10 оноог авчээ. Эсрэг багаас Пол Жорж 27 оноо, 11 самбар, 4 дамжуулалтаар багаа тэргүүлсэн бол Эрик Блэдсо 21 оноо, Режжи Жаксон 13 оноог тус тус авсан байна.

Өнөөдөр болсон бусад тоглолтууд

Лос Анжелес Лейкерс 114 : 106 Сан-Антонио Спөрс
Атланта Хаукс 120 : 100 Милуоки Багс
Шарлотт Хорнетс 106 : 102 Голден Стэйт Уорриорс
Хьюстон Рокетс 89 : 115 Финикс Санс
Оклахома-Сити Тандер 96 : 120 Брүүклин Нетс
Денвер Наггетс 124 : 95 Портленд Трэйл Блэйкэрс
Лос Анжелес Клипперс 100 : 90 Чикаго Буллз
 

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.