Өнгөрсөн жилийн аврага баг Вашингтон Уйзардс багт хожигдлоо

Өнгөрсөн жилийн аврага баг Вашингтон Уйзардс багт хожигдлоо

NBA-ын талбайд найман тоглолт боллоо. Вашингтон Уйзардс талбайдаа өнгөрсөн жилийн аварга Милоуки Багс багтай тоглож 94-101 харьцаагаар Уйзардс хожлоо. Улмаар улирлын долоон хожил гурван хожигдолтой болж дорнод бүсийн 4-рт бичигдэж байгаа бол Багс дөрвөн хожил, зургаан хожигдолтой дорнод бүсийн 10-рт бичигдэж байна.

Тус тоглолтод Бредли Бийл 30 оноо, 5 самбар, 8 дамжуулалтаар багаа тэргүүлсэн бол Кайл Кузма 15 оноо, 10 самбар, Монтрез Харрел 15 оноог авчээ. Эсрэг багаас Яннис Антетекумбо 29 оноо, 18 самбар, 5 дамжуулалтаар багаа тэргүүлсэн бол Аллен 19 оноог авчээ.

Өнөөдөр болсон бусад тоглолтын үр дүн

Сакраменто Кингс 91 : 94 Индиана Пэйсэрс
Вашингтон Уйзардс 101 : 94 Милуоки Багс
Орландо Межик 107 : 100 Юта Жазз
Нью-Йорк Никс 109 : 126 Кливленд Кавалерс
Оклахома-Сити Тандер 99 : 94 Сан-Антонио Спөрс
Голден Стэйт Уорриорс 120 : 107 Хьюстон Рокетс
Лос Анжелес Клипперс 120 : 106 Шарлотт Хорнетс
 

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.