Ливерпүүл клуб Вест Хемийн талбайд хожигдлоо

Ливерпүүл клуб Вест Хемийн талбайд хожигдлоо

Английн прьемер лигийн 11-р тойргийн тоглолтууд өнгөрсөн шөнө явагдлаа. Вест Хем талбайдаа Ливерпүүл клубыг хүлээн авч тоглож 3-2 харьцаагаар хожлоо. Улмаар 23 оноотой болж 3-рт бичигдэж байгаа бол Ливерпүүл 22 оноотойгоор тэдний араас нэхэж байна.

Тус тоглолтод эхний гоолыг 4 минутад Алиссон өөрийн хаалгандаа хийж  Вест Хем тэргүүлж эхэлсэн бол 41 дэх минутад тэнцээний гоолыг Салахын дамжуулалтаар Александер-Арнолд оруулжээ. Гэвч 67 минутад Форнальс, 74 минутад Зума нар гоолдож Вест Хем тэргүүлж эхэлсэн ч Ливеопүүлийн залуус бууж өгөлгүй 83 минутад Ориги гоолдож оноог ойртуулжээ.

Прьемер лигийн 11р тойргийн үр дүн

Саутгемптон 1 : 0 Астон Вилла 
Манчестер Юнайтед 0 : 2 Манчестер Сити 
Челси 1 : 1 Бернли 
Кристал Пэлас 2 : 0 Вулверхэмптон 
Брентфорд 1 : 2 Норвич 
Брайтон 1 : 1 Ньюкасл 
Арсенал 1 : 0 Уотфорд 
Эвертон 0 : 0 Тоттенхэм 
Лидс 1 : 1 Лестер 
Вест Хэм 3 : 2 Ливерпүүл

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.