Нью-Иоркс Никс 19 онооны эргэн ирэлтийг хийж хожил байгууллаа

Нью-Иоркс Никс 19 онооны эргэн ирэлтийг хийж хожил байгууллаа

NBA-ын талбайд есөн тоглолт боллоо. Өнгөрсөн жилийн аварга Милоуки Багс талбайдаа Нью-Иорк Никс багтай улирлын эхний тоглолтоо хийлээ. Эхний үед Багс 19 оноогоор тэргүүлж дуусгасан ч үлдсэн гурван үед тааруухан тоглож 113-98 харьцаагаар Никс хожлоо. Улмаар 6 хожил, 3 хожигдолтой болж дорнод бүсийн тавд бичигдэж байгаа бол Багс 4 хожил, 5 хожигдолтойгоор дорнод бүсэд 10-рт бичигдэж байна.

Тус тоглолтод Жульс Рендл 32 оноо, 12 самбараас бөмбөг авч багаа тэргүүлсэн бол АрЖи Баррет 20 оноо, 7 самбар, сэлгээнээс Деррик Рөүз 23 оноо, 13 самбараас бөмбөг авчээ. Эсрэг багаас Яннис Адетокумбо 25 оноо, 7 самбар, Грайсон Аллен 22 оноог авчээ.

Өнөөдөр болсон бусад тоглолтын үр дүн:

Вашингтон Уйзардс 115 : 87 Мемфис Гриззлис 
Детройт Пистонс 90 : 96 Брүүклин Нетс
Орландо Межик 89 : 102 Сан-Антонио Спөрс
Милуоки Багс 98 : 113 Нью-Йорк Никс
Торонто Репторс 101 : 102 Кливленд Кавалерс 
Миннесота Тэмбэруолвз 84 : 104 Лос Анжелес Клипперс 
Сакраменто Кингс 104 : 88 Шарлотт Хорнетс
Голден Стэйт Уорриорс 74 : 58 Нью Орлеан Паликанс
Портленд Трэйл Блэйкэрс 82 : 83 Индиана Пэйсэрс

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.