Дака покер хийж багаа хожилд хөтөллөө

Дака покер хийж багаа хожилд хөтөллөө

Цар хүрээгээрээ аваргуудын лигийн дараагаар орох Европа лигийн гуравдугаар тойргийн тоглолтууд боллоо. ОХУ-ын Спартак өөрийн талбайдаа Английн Лестер клубыг хүлээн авч тоглож 3-4 харьцаагаар Лестер хожлоо. Эхний хоёр гоолыг Спартакаас 11 минутад Соболев, 44 минутад Ларссон нар гоолдож 2-0 харьцаагаар эхний үе өндөрлөв. Гэвч сүүлийн хагаст дараалаад Дака покер хийжээ. Эхний гоолыг 45 минутад гоолдсон бол 48, 54, 78 минутад дахин гоолджээ. 

Сүүлийн гоолыг Спартакаас Соболев 86 минутад гоолджээ. 

Европа лигийн гуравдугаар тойргийн үр дүн

Селтик 2 : 0 Ференцварош 
Спартак 3 : 4 Лестер 
Мидтьюлланд 1 : 1 Црвена Звезда 
Лацио 0 : 0 Марсель 
Бетис1 : 1 Байер 
Рапид Вена 2 : 1 Динамо Загреб 
Фенербахче 2 : 2 Антверпен 
Лудогорец 0 : 1 Брага 
Айнтрахт Ф 3 : 1Олимпиакос 
Локомотив 0 : 1 Галатасарай 
Наполи 3 : 0 Легия 
Спарта Прага 3 :  4Лион 
Рейнджерс2 : 0 Брондбю 
Вест Хэм 3 : 0 Генк 
ПСВ 1 : 2 Монако 
Штурм 0 : 1 Реал Сосьедад
 

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.