Роналду эцсийн мөчид гоолдож Манчестер Юнайтед хожлоо

Роналду эцсийн мөчид гоолдож Манчестер Юнайтед хожлоо

Аваргуудын лигийн хэсгийн шатны гуравдугаар тойргийн сүүлийн тоглолтууд өнгөрсөн шөнө боллоо. Английн Манчестер Юнайтед клуб талбайдаа Италийн Аталанта клубтэй тоглож 3-2 харьцаагаар Маню хожлоо. 

Тус тоглолтын салхийг Аталантагийн тоглогч 15 минутап Пашалич оруулсан бол үргэлжлүүлэн 28 минутад Демирал хоёр дахь гоолыг оруулж эхний хагас 2-0 харьцаагаар дуусчээ. Гэвч хоёр дугаар үед Манюгаас 53 минутад Рэшфорд, 75 минутад Магуайр нар гоолдож тэнцүүлсэн бөгөөд хожлын гоолыг Роналду 81 дэх минутад оруулжээ.

Улмаар Маню хэсгээ 6 оноотойгоор тэргүүлж байгаа бол Аталанта 4 оноотой болж  тэдний араас бичигдэж байна.

Өнгөрсөн шөнө болсон аваргуудын лигийн үр дүн

Бешикташ 1 : 4 Спортинг 
Брюгге 1 : 5 Манчестер Сити 
Аякс 4 : 0 Боруссия Дортмунд 
ПСЖ 3 : 2 РБ Лейпциг 
Шахтер 0 : 5 Реал Мадрид 
Интер 3 : 1 Шериф 
Атлетико 2 : 3 Ливерпүүл 
Порту 1 : 0 Милан 
Барселона 1 : 0 Динамо Киев 
Ред Булл 3 : 1 Вольфсбург 
Бенфика 0 : 4 Бавария 
Янг Бойз 1 : 4 Вильярреал 
Манчестер Юнайтед 3 : 2 Аталанта 
Лилль 0 : 0 Севилья 
Челси 4 :  0 Мальме 
Зенит 0 : 1 Ювентус

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.