Валенси оноо хуваалаа

Валенси оноо хуваалаа

Испанийн Ла лигийн 10-р тойргийн тоглолт өнгөрсөн шөнө боллоо. Алавес талбайдаа Валенси клубтэй тоглож 2-2 харьцаагаар тэнцлээ. Тоглолтыг салхийг Алавесийн тоглогч Химо Наварро хоёр дахь минутад оруулсан бол 16 дахь минутад Лукас Перес гоолдож 2-0 харьцаагаар тэргүүлж эхэлжээ. Гэвч хоёрдугаар үед 72 дахь минутад Вальехо гоолдож оноог ойртуулсан бол үүнээс 5 минутын дараа Гильямон гоолдож оноог тэнцүүлжээ.

Улмаар Алавес 10 оноотойгоор 14-рт бичигдэж байгаа бол Валенси 12 оноотойгоор 8-р бичигдэж байна.

Испаний Ла лигийн 10-р тойргийн бусад тоглолтууд

Осасуна 1 : 1 Уэска 
Леванте 1 : 1 Эльче 
Вильярреал 1 : 1 Реал Мадрид 
Севилья 4 : 2 Сельта 
Атлетико 1 : 0 Барселона 
Эйбар 0 : 0 Хетафе 
Кадис 0 : 1 Реал Сосьедад 
Гранада 1 : 3 Вальядолид 
Алавес 2 : 2 Валенси

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.