Клэй Томпсон дахин бэртлээ

Клэй Томпсон дахин бэртлээ

Голдэн Стэйт Уорриорс багийн хамгаалагч Клэй Томпсон бэлтгэлийн үеэр дахин бэртжээ. Тодруулбал, Лхагва гарагт нээлттэй гүйлтийн үеэр бэртэл авсан бөгөөд гэмтлийн дараа хөлөндөө ямар ч жин тавьж чадахгүй байв. Улмаар MRI харуулснаас ахиллесийн шөрмөс нь урагдсан болохыг тогтоосон бөгөөд Клэй Томпсоныг NBA-ийн 2020-21 оны улиралд тоглох боломжгүй болжээ.

Тэрбээр 30 настай бөгөөд өнгөрсөн улиралд гэмтлийн улмаас оролцоогүй билээ. Харин 2018-19 оны аваргын төлөөх зургаа дахь тоглолтод оролцож байхдаа зүүн өвдгөндөө бэртэл авч байсан билээ.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.