З.Ганбаатар 10 метрийн хийн гар бууны төрөлд 16 дугаар байр эзэллээ

З.Ганбаатар 10 метрийн хийн гар бууны төрөлд 16 дугаар байр эзэллээ

"Токио 2020" паралимпын наадамд Монгол Улсын баг тамирчид пара жүдо, таеквондо, байт харваа, буудлага, хөнгөн атлетик, хүндийг өргөлт гэсэн спортын зургаан төрөлд 11 тамирчин эх орноо төлөөлөн өрсөлдөж байна. Өнөөдөр буюу наймдугаар сарын 31-ний өдөр манай тамирчдын тэмцээн буудлагын төрлөөр үргэлжиллээ. Тодруулбал, Олон Улсын хэмжээний мастер Зандраагийн Ганбаатар 10 метрийн хийн гар бууны дасгалд өрсөлдөж, 26 тамирчнаас 16-т эрэмбэлэгдлээ. Тэрээр нийт 60 сумнаас 556 оноо авсан юм. Тамирчид зургаан үеийн турш нийт 60 сум тавьсан бөгөөд хамгийн өндөр оноотой найман тамирчин финалд шалгарсан.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.