Н.Баярбаатар, Б.Мөнхдаваа нар өнөөдөр дагаж барилдана

Н.Баярбаатар, Б.Мөнхдаваа нар өнөөдөр дагаж барилдана

Чөлөөт, сонгомол бөхийн залуучуудын 2021 оны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн (ДАШТ) өчигдөр ОХУ-ын Уфа хотноо эхэлсэн.

Тэмцээний эхний өдөр манай улсаас эрэгтэйчүүдийн 57 кг-ын жинд П.Дашцэрэн, 65 кг-д Э.Төгсжаргал, 79 кг-д Б.Мөнхдаваа, 97 кг-д Н.Баярбаатар нар зодоглосон.

79 кг жинд зодоглосон Б.Мөнхдаваа эхний шатанд Канадын Карсон Барри Лиг 10-0 харьцаагаар ялсан ч хоёрдугаар шатанд Азербайжаны Ашраф Ашировт 10-0 харьцаагаар ялагдсан.

Ашраф Аширов финалд шалгарсан тул Б.Мөнхдаваа дагах барилдаанд Латвийн Османс Жасезевстай барилдах бөгөөд ялбал Киргизийн Мухаммад Абдуллаевтай барилдаж эцэст нь хүрэл медалийн төлөө Казахстаны Махамбет Нуржаубаевтай барилдах боломжтой.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.