ЦЕГ:Цахим сүлжээгээр биеэ үнэлэх тохиолдол ихэссэн

ЦЕГ:Цахим сүлжээгээр биеэ үнэлэх тохиолдол ихэссэн

Хүн худалдаалах гэмт хэрэг үйлддэг байж болзошгүй бүлэг этгээдүүдийг цагдаагийн алба хаагчид илрүүлэн, шалгаж эхэлсэн байна. Энэ талаар Цагдаагийн ерөнхий газраас өнөөдөр мэдээлэл хийлээ. ЦЕГ-ын  Нийтийн хэв журмыг хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны Зөрчил шалгах, мэргэжил арга зүйн хэлтсийн дарга, дэд хурандаа н.Бүрэнбат “Эрүүгийн цагдаагийн газраас 18 бүлгийн 29 холбогдогчтой, 76 хохирогчтой, 23 гэмт хэргийг шалгаж байна. 76 хохирогчийн 22 нь насанд хүрээгүй хүүхэд байна Иргэн Б удаа дараа насанд хүрээгүй охидыг цахим хаягаар олзолж, хүчээр биеийг нь үнэлүүлж байсныг Эрүүгийн цагдаагийн газраас илрүүлэн, прокурорын хяналтад шилжүүллээ. Сүүлийн үед цахим орчинд садар самууныг сурталчилсан бичлэг тавих,  хувь хүний зураг, бичлэгийг ашиглан дарамтлах хэлбэрээр хүчээр биеийг нь үнэлүүлэх гэмт хэргүүд бүртгэгддэг болсон.Бага насны хүүхдүүд өөрийн зураг, бичлэгээ цахим орчинд алдах үүний улмаас бэлгийн мөлжлөг явуулж буй хүмүүст олзлогдох явдал ихээр гарч байгаа. Мөн цахим сүлжээ ашиглан биеэ үнэлэх  явдал ихэссэн. Иймээс эцэг эхчүүд бага насны хүүхдийнхээ цахим хэрэглээнд хяналт тавих шаардлагатай байна” гэж ярилаа. ЦЕГ садар самууныг сурталчилсан 28  цахим хуудсыг хаалгах саналаа Харилцаа холбооны зохицуулах газарт,  42 дэн буудлыг хаалгах саналаа Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт хүргүүлжээ.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.