Яннис Адетокумбо гэмтсэн ч, Милоуки Багс цувралыг хожиж ойртууллаа

Яннис Адетокумбо гэмтсэн ч, Милоуки Багс цувралыг хожиж ойртууллаа

NBA-ын талбайд хоёр тоглолт боллоо. Дорнод бүсийг тэргүүлсан Милоуки Багс болон Миами Хит багуудын плэйоффын хоёр дахь шатны цувралын 4 дэх тоглолт боллоо. Тоглолтын эхний үед Багс 9 оноогоор хожигдож байсан ч хоёрдугаар үед гайхалтай тоглолтыг үзүүлж хоёр оноогоор илүү гарсан юм. Гурав болон дөрөвдүгээр үед хоёр баг энэ тэнцүүхэн өрсөлдөж 107-107 харьцаагаар тэнцлээ. 

Нэмэлт цагт Багс илүү тоглосноор 118-115 харьцаагаар хожиж цувралыг 3-1 болгож ойртууллаа. Цувралын тав дахь тоглолт нөгөөдөр буюу энэ сарын 9-ны өглөө болно.

Тус тоглолтод Яннис Адетокумбо 11 минут тоглож гэмтлийн улмаас талбайг орхиод байсан билээ. Тэрбээр тус хугацаандаа 19 оноо, 4 самбараас бөмбөг аваад байсан юм. Харин Крис Меддлтон 36 оноо, 8 самбар, 8 дамжуулалтаар багаа тэргүүлсэн бол Брүүк Лопез, Эрик Бледсо нар 14 оноог авчээ. Эсрэг багаас Бем Адебаёо 26 оноо, 12 самбар, 8 дамжуулалт, Данкан Робинсон 20 оноо, Жимми Батлер 17, Жей Граудэр 18, Горан Драгич 17 оноог авсан ч сэлгээний тоглогчид тааруухан тоглолт үзүүлжээ.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.