Жимми Батлер 4-р үед 17 оноог авч, цувралыг 3-0 болголоо

Жимми Батлер 4-р үед 17 оноог авч, цувралыг 3-0 болголоо

NBA-ын талбайд өнөөдөр хоёр тоглолт боллоо. Дорнод бүсийн тэргүүн баг Милоуки Багс баг Миами хит багтай цувралын 3 дахь тоглолтоо хийлээ. Хожигдохгүй эрхгүй Багс эхний гурван үед эсрэг багаасаа 12 оноог илүү аваад байсан билээ. Гэвч шийдэврлэх 4-р үед Багсийнхан нийлээд 13 оноог авсан бол Хит 40 оноог авсан бөгөөд үүнээс Жимми Батлер 17 оноог авч, тоглолт 100-115 харьцаагаар Хит хожлоо. Улмаар цуврал 3-0 харьцаатай болж Хит тэргүүлж байна. Хоёр багийн дөрөв дэх тоглолт нөгөө буюу энэ сарын 7-ны өглөө болно.

Тус тоглолтод Жимми Батлер 30 оноо, 7 самбар, 6 дамжуулалтаар багаа тэргүүлсэн бол Бем Абебаёо 20 оноо, 16 самбар, Жэй Граудер 17 оноог авчээ. эсрэг багаас Яннис Адетокумбо 21 оноо, 16 самбар, 9 дамжуулалт, Брүүк Лопез 22 оноог авчээ.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.