Лос Анжелес Лейкэрс баг цувралын эхний тоглолтод ялагдал хүлээлээ

Лос Анжелес Лейкэрс баг цувралын эхний тоглолтод ялагдал хүлээлээ

NBA-ын талбайд өнөөдөр хоёр тоглолт боллоо. Сүүлийн тоглолт Лос Анжелес Лейкэрс баг Хьюстон Рокетстой хоёр дахь шатны цувралын эхний тоглолтоо хийлээ. Тоглолтын эхнээс Рокетс илүүрхэж эхний хагасыг 8-н онооны зөрүүтэй дуусгасан бол сүүлийн хагаст мөн 7 оноо илүү авснаар 112-97 харьцаагаар Рокетс хожиж цувралыг1-0 харьцаагаар тэргүүлж эхэллээ.

Тус тоглолтод Жеймс Харден 36 оноо, 5 дамжуулалтаар багаа тэргүүлсэн бол Эрик Гордон 23 оноо, Рассел Уэстбрүүк 24 оноог тус тус авчээ. Эсрэг багаас Энтони Дэвис 25 оноо, 14 самбар, Леброн Жеймс 24 оноо, 8 самбар, 7 дамжуулалтаар багаа тэргүүлжээ. 

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.