Дирк Новицки Монголын U17 насны шигшээ багийнхантай онлайн ярилцлага хийнэ

Дирк Новицки Монголын U17 насны шигшээ багийнхантай онлайн ярилцлага хийнэ

"FIBA U17 World Skill Challenge" дэлхийн аварга шалгаруулах сагсан бөмбөгийн тэмцээнд Монголын эрэгтэй, эмэгтэй баг оролцсон. Манай эрэгтэй багийн тамирчид Болгар улсын шигшээ багийг 99-124-өөр хожиж тус тэмцээний алтан медаль, цомын эзэд болсон юм. Энэхүү тэмцээний MVP буюу "Үнэ цэнэтэй тоглогч"-оор Г.Болор-Эрдэнэ тодорсон.

Дирк Новицки Монголын U17 насны шигшээ багийнхантай онлайн ярилцлага хийнэ

Монгол Улсын сагсан бөмбөгийн U17 насны шигшээ багийн энэхүү амжилтыг өндрөөр үнэлж, Олон улсын сагсан бөмбөгийн холбоо манай тамирчдыг NBA-ын Алдрын танхимын гишүүн, лигийн аварга, финалын MVP, улирлын MVP, 14 удаагийн Бүх-Одод тоглогч Дирк Новицкитой онлайнаар уулзуулж, ярилцах боломж олгохоор болжээ

Мөн 2016 оны ФИБА-гийн дэлхийн аварга, 2008 оны Бээжингийн олимпийн мөнгө, 2012 Лондоны олимпийн хүрэл медальт Австралийн шигшээ багийн тоглогч Женни Скрийнтэй манай тамирчид онлайн ярилцлага хийх юм байна.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.