63 мянган хүн амтай Бемуд түүхэн дэх анхны алтаа авлаа

63 мянган хүн амтай Бемуд түүхэн дэх анхны алтаа авлаа

Атлантын далайд орших 63 мянган хүн амтай Бермудын арал дахь жижиг улс 1936 оноос хойш олимпийн наадамд оролцож буй ч 1976 онд л боксын төрлөөр ганц хүрэл медаль хүртсэн. Тэд Токиогийн олимпод хоёр тамирчинтай хүрэлцэн ирээд байв. Тэгвэл хоёр тамирчны нэг нь болох Флора Даффи эх орондоо анхны алтан медалийг авчирлаа. Тэрбээр тэсвэр тэвчээр шаардсан триатлоны эмэгтэйчүүдийн төрөлд түрүүлж, алтын эзэн болов. Бермуд нь олимпийн наадмаас алтан медаль хүртсэн хамгийн цөөн хүн амтай улс болжээ. Ф.Даффи хэдийгээр жижиг орныг төлөөлдөг ч триатлоны спортдоо бол том тамирчин. Тэрбээр ДАШТ-ээс хоёр алт, хоёр мөнгөн медаль хүртсэн бөгөөд олимпоос гарцаагүй медаль авах тамирчны тоонд орж байв.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.