Оклахома Сити Тандер баг хожил байгуулснаар цуврал долоон тоглолтод шийдэгдэхээр боллоо

Оклахома Сити Тандер баг хожил байгуулснаар цуврал долоон тоглолтод шийдэгдэхээр боллоо

NBA-ын талбайд хоёр тоглолт боллоо. Эхний цувралын 6 дахь тоглолт Хьюстон Рокетс болон Оклахома Сити Тандер багуудын хооронд боллоо. Тоглолт энэ тэнцүүхэн болж эцсийн мөчид Крис Пол гайхалтай тоглолтыг үзүүлснээр 104-100 харьцаагаар Тандер хожлоо. Улмаар цуврал 3-3 харьцаатай болж тэнцсэн бөгөөд долоо дахь тоглолтод хожсон нь хагас шигшээд Лос Анжелес Лейкэрс багтай тоглоно. Долоо дахь тоглолт нөгөөдөр буюу энэ сарын 3-ны өглөө болно.

Тус тоглолтод Крис Пол 28 оноо, 7 самбараас бөмбөг авч багаа тэргүүлсэн бол Данило Галлинари 25 оноогоор тусалжээ. Эсрэг багаас Жеймс Харден 32 оноо, 8 самбар, 7 дамжуулалтаар багаа тэргүүлжээ.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.