3х3 шигшээ багийнхан Францын багт хожигдлоо

3х3 шигшээ багийнхан Францын багт хожигдлоо

3х3 сагсны охидын баг маань Европ тивийн аварга, ДАШТ-ий мөнгөн медальт Францын эсрэг ээлжит тоглолтоо хийлээ. Францчууд өчигдөр энэ тэмцээнд түрүүлэх хамгийн өндөр магадлалтай Америкийг хожиж, хүчтэй байгаагаа харуулсан. Тэгвэл манай охид энэ багийн эсрэг эцсийн мөч хүртэл тэнцүүхэн өрсөлдсөөр 22:18-аар хожигдлоо. Манай баг холын зайнаас 50 хувьтай довтолж, 10 шидэлтийнхээ тавыг цагаригт хийсэн. Ялангуяа багийн хамгийн залуу гишүүн О.Хулан алсын зайнаас гурав довтолж, бүгдийг нь оруулан нийт долоон оноогоор М.Цэрэнлхамын хамт багаа тэргүүлэв. Түүнчлэн Э.Чимэддолгор дөрвөн оноо авсан юм. Энэ олимпийн наадамд эмэгтэй багийн хийсэн хамгийн сайн тоглолтын нэг нь энэ байлаа. Манай охид маргааш 12:55-д энэ олимпийн сүүлийн тоглолтоо Хятадын эсрэг хийнэ.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.