Манай жүдогийн тамирчид Токиогийн олимпод хэн хэнтэй таарав

Манай жүдогийн тамирчид Токиогийн олимпод хэн хэнтэй таарав

Токиогийн олимпийн жүдо бөхийн сугалааны үйл ажиллагаа өнөөдөр/2021.07.22/ зохион байгуулагдлаа. Монголын жүдогийн шигшээ баг энэ удаагийн олимпийн наадамд долоон эрэгтэй, таван эмэгтэй тамирчинтай оролцож байна.


  • Эмэгтэй -48 кг

Медалийнх нь цуглуулгад ганцхан олимпийн медаль л дутуу байгаа МУГТ М.Уранцэцэг В хэсгийг толгойлж, эхний тойрогтоо гоц мөргөлөө. Тэрбээр хоёрдугаар тойрогтоо Германы Катарина Менз болон Чилийн Мари Де Варгас Лей нарын хэн ялсантай нь барилдах болно.

  • Эмэгтэй -52 кг

Анхны олимпдоо зодоглох гэж буй Л.Сосорбарам эхний тойрогтоо Узбекистаны Диёра Келдиёороватай таарлаа.

  • Эмэгтэй -57 кг

МУГТ Д.Сумъяа эхний тойрогтоо Словенийн Кайа Кажертай таарлаа.

  • Эмэгтэй -63 кг

Б.Ганхайч эхний тойрогтоо Мексикийн Приска Авити Алкаразтай таарлаа.

  • Эмэгтэй -78 кг

О.Мөнхцэцэг эхний тойрогтоо Израилийн Инбар Ланиртай таарлаа.

  • Эрэгтэй -60 кг

МУГТ Д.Амартүвшин эхний тойрогтоо Нидерландын Торнике Тжакадоеатай таарлаа. Хэрэв тэрбээр өрсөлдөгчөө ялбал дараагийн тойрогтоо Оросын Роберт Мшвидобадзетай барилдана.

  • Эрэгтэй -66 кг

В хэсэгт багтсан Ё.Басхүү эхний тойрогтоо гоц мөргөлөө. Тэрбээр хоёрдугаар тойрогтоо Беларусийн Дмитри Минку болон Катарын Аюуб Элидрисси нарын хэн ялсантай нь барилдах болно. Харин хэсгийн аваргын төлөө шалгарвал Японы Абэ Хифүмитай барилдах боломжтой.

  • Эрэгтэй -73 кг

Ц.Цогтбаатар эхний тойрогтоо гоц мөргөж, хоёрдугаар тойрогтоо Гвинейн Мамаду Самба Батай таарсан. Гэвч Гвиней улс олимпийн наадамд тамирчдаа оролцуулахгүй гэх шийдвэр гаргасан тул Ц.Цогтбаатар шууд гуравдугаар тойрогт шалгарч байна. Гуравдугаар тойрогт тэрбээр Монакогийн Седрик Бесси болон Буркино Фасогийн Лукас Диалло нарын хэн ялсантай нь барилдах болно.

  • Эрэгтэй -81 кг

Саид Моллаей эхний тойрогтоо гоц мөргөж, хоёрдугаар тойрогтоо Казахстаны Дидар Хамзатай таарлаа.

  • Эрэгтэй -90 кг

А.Алтанбагана эхний тойрогтоо дэлхийн чансааг тэргүүлэгч Испанийн Николоз Шеразадишвилитай таарлаа.

  • Эрэгтэй +100 кг

Ө.Дүүрэнбаяр эхний тойрогтоо Узбекистаны Бекмурод Олтибоевтой таарлаа.

  • Холимог баг

Монголын шигшээ баг эхний тойрогтоо Өмнөд Солонгосын багтай таарлаа.

Долдугаар сарын 24-ний өдөр 10.00 цагаас МУГТ М.Уранцэцэг болон МУГТ Д.Амартүвшин нар барилдах болно.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.