Хакүхо М.Даваажаргал, Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ нар башёг тэргүүлж байна

Хакүхо М.Даваажаргал, Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ нар башёг тэргүүлж байна
Японы мэргэжлийн сүмогийн долдугаар сарын барилдаан буюу Нагояа башёгийн зургаа дахь өдрийн барилдаан боллоо. Тус башёг 69 дэх Их аварга Хакүхо М.Даваажаргал барилдаж байгаа бөгөөд өчигдөр түүний өрсөлдөгч мэагаширагийн 3-аас барилдаж байгаа Хокүтофүжитэй барилдаж давснаар зургаан даваатай боллоо. Түүний өнөөдрийн өрсөлдөгч мэагаширагийн 3-аас барилдаж байгаа Тобизарютэй барилдана.
 
Харин озеки Терүнофүжи Г.Ган-Эрдэнэ нутгийн бөх мэагаширагийн 2-оос барилдаж байгаа Ичиножо А.Ичинноровтой барилдаж давснаар зургаан даваатай болжээ. Өнөөдөр түүний өрсөлдөгч мэагаширагийн 4-өөс барилдаж байгаа Котоекотой барилдана. Харин Ичиножо А.Ичинноров озеки Шодайтай барилдана.
 
Ёкозуна Хакүхо М.Даваажаргал 6-0
Озэки Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ 6-0
М-2 Ичиножо А.Ичинноров 3-3
М-5 Хошорюү С.Бямбасүрэн 4-2
М-6 Кирибаяма Б.Лхагвасүрэн 4-2
М-7 Чиёошома Г.Мөнхсайхан 3-3
М-10 Тамаваши Б.Мөнх-Оргил 4-2

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.