Украйн шөвгийн наймд шалгарлаа

Украйн шөвгийн наймд шалгарлаа

Европын аварга шалгаруулах тэмцээний хасагдах шатны тоглолтууд өнгөрсөн шөнө болж шөвгийн наймд өрсөлдөх багууд тодорлоо. Швед болон Украйны тоглолт өнгөрсөн шөнө Глазго хотын Хэмпден Паркт боллоо. Тус тоглолт салхийг Украйны тоглогч Александр Зинченко 27 минутад нээсэн ч хариу гоолыг Эмил Форсберг 43 минутад оруулжээ. Улмаар үндсэн цаг дуусахад дахиж гоол оролгүй 1-1 харьцаагаар өндөрлөж нэмэлт цаг сунгасан бөгөөд Артем Довбик 120+1 минутад гоолдож Украйн дараагийн шатанд шалгарлаа. Тэдний өрсөлдөгч хүчирхэг Германыг талбайдаа буулгаж авсан Английн шигшээ билээ.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.