Итали А хэсгийг тэргүүллээ /Тоглолтын тойм бичлэгтэй/

Итали А хэсгийг тэргүүллээ /Тоглолтын тойм бичлэгтэй/

Европын аварга шалгаруулах тэмцээний А хэсгийг сүүлийн тоглолтууд өнгөрсөн шөнө болж дараагийн шатанд өрсөлдөх багууд тодорлоо.

Гуравдугаар тойргийн эхний тоглолтод Италийн шигшээ Уэльсийг 1-0 харьцаагаар хожиход цор ганц гоолыг 39 минутад Маттео Пессина хийсэн. Ингэснээр Итали гурван тоглолтод нэг ч оноо болон гоол алдалгүй цааш шалгарлаа.

Харин энэ хэсгийн нөгөө тоглолт Швейцарын шигшээ Туркийг 3-1 харьцаагаар хожилоо. Тус тоглолтод талбайн эзэн багаас 6 минутад Харис Сеферович тоглолтын салхийг нээсэн бол 26 болон 68 минутад Жердан Шакири гоолджээ. Харин зочин багаас 62 минутад Ирфан Жан Кахвечи гоол оруулсан байна.

Уэльс ийнхүү гоолын зөрүүгээр Швейцарын дээр гарч хэсгээс хоёроор шалгарсан бол Швейцар бусад хэсгүүдийн багуудаас шалтгаалан гуравдугаар байраар дараагийн шатанд шалгарах үгүй нь шийдэгдэнэ. Харин Турк сүүлийн тоглолтод анхны гоолоо хийж тэмцээнийг өндөрлүүллээ.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.