Милоуки Багс нэмэлт цагт ялалт байгуулснаар Дорнод бүсийн аваргын төлөө шалгарч үлдлээ

Милоуки Багс нэмэлт цагт ялалт байгуулснаар Дорнод бүсийн аваргын төлөө шалгарч үлдлээ

NBA-ын плэйоффын хоёрдугаар шатын нэг тоглолт боллоо. Брүүклин Нетс талбайдаа Милоуки Багс багтай цувралын долоо дахь тоглолтыг хийлээ. Тоглолтын эхний хагаст Нетс зургаан оноогоор илүүрхэж дуусгасан бол гуравдугаар үеийн эхэнд Багсын залуус онооны тэргүүлэлийг авч тус үеийг нэг оноогоор тэргүүлж дуусгасан юм. Шийдвэрлэх үеийн төгсгөлд Кэвин Дурант гайхалтай шидэлтийг хийж оноог тэнцүүлж дуусгажээ. Нэмэлт цагт хоёр багийн хамгаалалт сайн байсан бөгөөд Нетс хоёр оноог авсан бол Багс зургаан оноог авч тоглолт 115-111 харьцаагаар Багс хожил байгуулж дуусгалаа. Улмаар цувралыг 4-3 харьцаагаар Милоуки Багс тэргүүлж дорнод бүсийн аваргын төлөө шалгарч үлдлээ. Тэд анх удаагаа багийн түүхэнд айлын талбайгаас цувралын долоо дахь тоглолтод ялалт байгуулжээ.

Тэдний өрсөлдөх баг нь Атланта Хокс болон Филадельфи 76 багуудын цувралын долоо дахь тоглолт маргааш өглөө болно. Аль хожсон багтай дорнод бүсийн аваргын төлөө тоглох билээ.

Тус тоглолтод Багсаас Яннис Антетекумбо 40 оноо, 13 самбар, 5 дамжуулалтаар багаа тэргүүлсэн бол Крис Меддлетон 23 оноо, 10 самбар, 6 дамжуулалт, Брүүк Лопез 19 оноо, 8 самбар, 4 хаалтыг гүйцэтгэжээ. Эсрэг багаас Кэвин Дурант 48 оноо, 9 самбар, 6 дамжуулалтаар багаа тэргүүлсэн бол Жеймс Харден 22 оноо, 9 самбар, 9 дамжуулалт, Блэйк Гриффин 17 оноо, 11 самбараас бөмбөг авчээ. 

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.