Кавай Леонардгүй Клипперс цувралын тав дахь тоглолтод ялалт байгууллаа

Кавай Леонардгүй Клипперс цувралын тав дахь тоглолтод ялалт байгууллаа

NBA-ын талбайд плэйоффын хоёрдугаар шатны хоёр тоглолт боллоо. Сүүлийн тоглолт Юта Жазз талбайдаа Лос Анжелес Клипперс багтай цувралын тав дахь тоглолтыг хийж 119-111 харьцаагаар Лос Анжелес Клипперс баг хожлоо. Улмаар цувралыг 3-2 харьцаагаар тэргүүлж эхэлсэн бөгөөд зургаа дахь тоглолт Клипперсийн талбайд зургадугаар сарын 19-ны өглөө болно.

Тус тоглолтод Кавай Леонард гэмтлийн улмаас тоглоогүй бөгөөд Пол Жорж 37 оноо, 16 самбар, 5 дамжуулалтаар багаа тэргүүлсэн бол Моррис 25 оноо, Режжи Жаксон 22 оноог авчээ. Эсрэг багаас Боян Богданович 32 оноог авсан бол Донован Митчел 21 оноо, Рүди Гобех 28 оноо, 10 самбараас бөмбөг авчээ.

Өнөөдөр болсон бусад тоглолтууд Трэй Янг 

Атланта Хокс 109-106 Филадельфи 76 /цувралыг 3-2 харьцаагаар Хокс тэргүүлж байгаа/

Лос Анжелес Клипперс 119-111 Юта Жазз /цувралыг 3-2 харьцаагаар Клипперс тэргүүлж байгаа/

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.