Кайри Ирвинг гэмтэж, Милоуки Багс цувралыг 2-2 болгож тэнцүүллээ

Кайри Ирвинг гэмтэж, Милоуки Багс цувралыг 2-2 болгож тэнцүүллээ

NBA-ын талбайд плэйоффын хоёрдугаар шатны хоёр тоглолт боллоо. Эхний тоглолт Милоуки Багс талбайдаа Брүүклин Нетс багтай цувралын дөрөв дэх тоглолтыг хийж 96-107 харьцаагаар Багс хожлоо. Улмаар цувралыг 2-2 болгож тэнцүүлж чадсан бөгөөд цувралын тав дахь тоглолт зургадугаар сарын 15-ны өглөө Нетсийн талбайд болно.

Тус тоглолтод Яннис Антетекумбо 34 оноо, 12 самбараас бөмбөг авч багаа тэргүүлсэн бол Крис Меддлтон 19 оноо, Жүри Холидэй 4 оноо, 9 дамжуулалтаар тусалжээ. Эсрэг багаас Кэвин Дурант 28 оноо, 13 самбар, 5 дамжуулалтаар багаа тэргүүлсэн бол Кари Ирвинг 17 минут тоглоод шагайгаа далий гишгэж талбайгаас гарчээ. 

Өнөөдөр болсон бусад тоглолтууд

Брүүклин Нетс 96-107 Милоуки Багс /Цувралыг 2-2 харьцаатай болж тэнцсэн/

Финикс Санс 107-96 Денвер Наггетс /4-0 харьцаагаар шүүрдэж дараагийн шатанд шалгарлаа/

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.