Ц.Цогтбаатар тэмцээнээ өндөрлүүллээ

Ц.Цогтбаатар тэмцээнээ өндөрлүүллээ
Олон улсын жүдо бөхийн холбоо /IJF/-ноос зохион байгуулж буй “Токио-2020“ олимпын эрхийн оноо олгох сүүлийн тэмцээн зургадугаар сарын 07-ны өдөр Унгар улсын нийслэл Будапешт хотноо эхэлсэн билээ.
 
"Будапешт-2021" насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн /ДАШТ/-ий гурав дахь өдөр эрэгтэй 73 кг, эмэгтэй 57 кг жингийн барилдаанаар эхэлж шилдгүүдээ шалгаруулна.
 
Манай улсаас -57кг жинд МУХБ, МУГТ Д.Сумъяа эрэгтэйчүүдийн -73кг жинд ОУХМ Ц.Цогтбаатар нар барилдана.
 
Эрэгтэй -73 кг жинд ОУХМ Ц.Цогтбаатар С хэсгийг тэргүүлсэн бөгөөд эхний тойрогтоо хийлж, хоёрдугаар шатанд ОХУ-ын Денис Иарцевтэй барилдаж нэмэлт цагт цэвэр яллаа. Тэрбээр гуравдугаар тойрогт Унгарын Миклос Унгваритэй барилдаж нэмэлт цагт цэвэр ялагдлаа. Улмаар тэмцээнээ өндөрлүүллээ.

 

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.