Жа Морант багаа удирдаж цувралын эхний ялалтыг авлаа

Жа Морант багаа удирдаж цувралын эхний ялалтыг авлаа

NBA-ын талбайд плэйоффын эхний шатны дөрвөн тоглолт боллоо. Өрнөд бүсийг тэргүүлсэн Юта Жазз талбайдаа Мемфис Гриззлис багтай эхний тоглолтоо хийж 112-109 харьцаагаар Гриззлис хожлоо. Улмаар цувралыг 1-0 харьцаагаар тэргүүлж эхэлсэн бөгөөд дараагийн тоглолт энэ сарын 27-ны өглөө болно.

Тус тоглолтод Диллион Брүүкс 31 оноогоор багаа тэргүүлсэн бол Жа Морант 26 оноо, Валанчиунас 15 оноо, 12 самбараас бөмбөг авчээ. Эсрэг багаас Боян Богданович 29 оноо, Майк Конли 22 оноо, 6 самбар, 11 дамжуулалт, сэлгээнээс Жордан Кларксон 14 оноог авлаа.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.