Бостон Селтикс хожиж, плэйоффт Брүүклин Нетс багтай тоглохоор боллоо

Бостон Селтикс хожиж, плэйоффт Брүүклин Нетс багтай тоглохоор боллоо

NBA-ын талбайд өнөөдөр хоёр тоглолт болсон. Плэйоффт орохын төлөөх нэмэлт тоглолт Бостон Селтикс болон Вашингтон Уйзардс тоглож 100-118 харьцаагаар Селтикс хожиж дорнод бүсийн 7-р байраар гарахаар боллоо. Улмаар тэд плэйоффт 2-оор гарсан Брүүклин Нетс багтай тоглоно. Харин Уйзардс нөгөөдөр буюу 21-ны өглөө Индиана Пэйсэрс багтай плэйоффын сүүлийн эрхийн төлөө нэмэлт тоглолт хийнэ.

Тус тоглолтод Жейсон Тэйтум 50 оноо, 8 самбараас бөмбөг авч багаа тэргүүлсэн бол Кэмба Уалкер 29 онооог авчээ. Эсрэг багаас Брэдли Бийл 20 оноо, 9 самбар, 6 дамжуулалт, Рассел Уэстбрүүк 20 оноо, 14 самбар, 5 дамжуулалтыг гүйцэтгэжээ.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.