Чөлөөт бөхийн олмипийн эрхийн сүүлийн тэмцээн өнөөдөр эхэлнэ

Чөлөөт бөхийн олмипийн эрхийн сүүлийн тэмцээн өнөөдөр эхэлнэ

 “Токио-2020” олимпийн наадмын чөлөөт бөхийн хамгийн сүүлчийн эрхийн тэмцээн өнөөдөр Болгарын Софи хотноо эхэлж байна. Энэхүү олимпийн эрх олгох дэлхийн сүүлчийн тэмцээнд оролцохоор манай 5 бөх, 3 дасгалжуулагчийн хамт Болгарт очсон бөгөөд өнөөдөр эрчүүд барилдана. Өнөөдөр тэмцээний 57 кг-ын жинд ДАШТ-ий хошой хүрэл медальт, Монгол улсын гавьяат тамирчин Э.Бэхбаяр, 74 кг-д 23 хүртэлх насны дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт, ОУХМ Б.Бямбадорж, 86 кг-д ДАШТ-ий мөнгөн медальт, Монгол улсын гавьяат тамирчин П.Өнөрбат, 97 кг-д ОУХМ Ч.Алтангэрэл, эмэгтэйчүүдийн 62 кг-д ОУХМ Х.Болортуяа нар эх орноо төлөөлөн өрсөлдөнө. Тэмцээн Улаанбаатарын цагаар 15:00 цагт эхлэх бөгөөд та бүхэн доорх цахим хаягаар тэмцээнийг шууд хүлээн авч үзэх боломжтой.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.