Денвер Наггетс 4-р үед 8 оноог авснаар хожигдол хүлээлээ

Денвер Наггетс 4-р үед 8 оноог авснаар хожигдол хүлээлээ

NBA-ын талбайд есөн тоглолт боллоо. Өнөөдрийн гол тоглолт Денвер Наггетс талбайдаа Бостон Селтикс багтай тоглож 105-87 харьцаагаар хожигджээ. Тоглолтын 4-р үед Наггетс 5 онооны илүүтэйгээр эхлүүлсэн ч 8 оноог авч эсрэг багтаа 31 оноог алджээ. Улмаар Селтикс улирлын 28 хожлоо байгуулж дорнод бүсийн 7-р байгаа бол Наггетс 34 хожил, 19 хожигдолтойгоор өрнөд бүсийн 4-рт эрэмбэлэгдэж байна.

Тус тоглолтод Жэйсон Тэйтум 28 оноо, 10самбараас бөмбөг авч багаа тэргүүлсэн бол Жэйлон Браун 20 оноог авчээ. Эсрэг багаас Жамал Муррэй тоглоогүй бөгөөд Майкл Портер ЖР 22 оноо, 11 самбар, Никола Ёокич 17 оноо, 10 самбар, 11 дамжуулалтаар трипл дабл гүйцэтгэжээ.

Бусад тоглолтууд

Денвер Наггетс 87 : 105 Бостон Селтикс
Орландо Межик 87 : 124 Милуоки Багс
Кливленд Кавалерс 109 : 116 Нью Орлеан Паликанс
Мемфис Гриззлис 125 : 132 Индиана Пэйсэрс
Даллас Мавирекс 117 : 119 Сан-Антонио Спөрс
Миннесота Тэмбэруолвз 121 : 117 Чикаго Буллз
Нью-Йорк Никс 102 : 96 Торонто Репторс
Лос Анжелес Клипперс 131 : 124 Детройт Пистонс  
Портленд Трэйл Блэйзэрс 98 : 107 Майами Хит

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.