Токиогийн олимпыг нэг жилээр хойшлууллаа

Токиогийн олимпыг нэг жилээр хойшлууллаа

2020 оны зун Япон улсын токио хотод зуны 32 удаагийн наадам зохион байгууллагдах ёстой байсан билээ. Тэгвэл Олон Улсын олимпын хорооноос Токио 2020 наадмыг нэг жилээр хойшлуулах шийдвэр гаргасан тухай мэдээ хүлээж авснаа тус хорооны гишүүн Дик Паунд өнөөдөр өглөө мэдэгдээд байсан билээ. Тэрбээр “ОУОХ-ноос авсан мэдээллээр бол хойшлох шийдвэр гарсан байна. Ямар хугацаагаар хойшилсон нь тодорхойгүй байгаа ч долдугаар сарын 24-нд лав эхлэхгүй болжээ” гэж мэдээлээд байсан юм.

Тус наадамд Канад, Австрали улсуудын үндэсний олимпын хороод Ковид 19 буюу коронавирусийн аюулаас сэрэмжлэх үүднээс Токио 2020 наадамд оролцохгүй болсноо өчигдөр зарласан. Олимпын наадам 124 жилийн түүхэндээ ганц ч удаа хойшлогдож байгаагүй. Харин 1916, 1940, 1944 онуудад дэлхийн дайнуудын улмаас бүрмөсөн цуцлагдаж байжээ. Мөн 1980 оны Москвагийн, 1984 оны Лос Анжелесийн олимпын наадмуудыг капиталист болон социалист улс орнууд харилцан бойкотлож байв.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ