Криштиану Роналду өрсөлдөгчийнхөө хаалганд хэттрик толилууллаа

Криштиану Роналду өрсөлдөгчийнхөө хаалганд хэттрик толилууллаа
ЕАШТ-ий урьдчилсан шатны хэсгийн Португал болон Литвийн шигшээ багуудын тоглолтонд Криштиану Роналду өрсөлдөгчийнхөө хаалганд хэттрик толилууллаа.
 
Тэрбээр шигшээ багийнхаа төлөө 96, 97, 98 дахь гоолуудаа оруулж бүх цаг үеийн рекорд эвдэхэд ердөө 12 гоол дутуу үлдлээ.
 
Энэхүү хэттрик нь түүний карьерийн 55 дахь, Португалын шигшээ багийн төлөөх 9 дэх хэттрик болж тэмдэглэгдлээ.
 
Мөн тэрээр өөр нэгэн түүхэн амжилтын эзэн болсон нь 13 жил дараалан 30аас дээш гоол оруулсан түүхэн дэх 2 дахь тоглогч болсон байна. Түүний өмнө "Хөлбөмбөгийн Хаан" агуу Пеле энэхүү амжилтыг үзүүлж байжээ.
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.