Жеймс Харден 47 оноог авч багаа хожилд хөтөллөө

Жеймс Харден 47 оноог авч багаа хожилд хөтөллөө

NBA-ын талбайд өнөөдөр 7 тоглолт боллоо. Хамгийн сонирхолтой тоглолт Хьюстон Рокетс талбайдаа Лос Анжелес Клипперс багийг хүлээн авч тоглолоо. Тоглолтын эхний үед 15-31 харьцаагаар Рокетс тэргүүлж байсан ч хоёр болон гуравдугаар үед онооны тэргүүллээ алдсан ч шийдвэрлэх үед Харден гайхалтай тоглолтыг үзүүлснээр 93-102 харьцаагаар Рокетс хожсоноор өрнөд бүсэд 8 хожил, 3 хожигдолтой болж 2-рт бичигдэж эхэллээ. Харин Клипперс 7 хожил, 4 хожигдолтой болж өрнөд бүсийн 5-рт эрэмбэлэгдэж байна.

Тус тоглолтод Жеймс Харден 47 оноо, 6 самбар, 7 дамжуулалтаар багаа тэргүүлсэн бол Рассел Уэстбрүк 17 оноо, Клент Капела 12 оноо, 20 самбараас бөмбөг авчээ. Харин эсрэг багаас Кавай Леонард 26 оноо, 12 самбар, 7 дамжуулалт, сэлгээнээс Луй Уйлиамс 20 оноог авчээ.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.