ОУХМ Т.Тулгад орон сууц бэлэглэлээ

ОУХМ Т.Тулгад орон сууц бэлэглэлээ

Монголын чөлөөт бөхийн тамирчдаас “Токио-2020” зуны олимпийн их наадмын анхны эрхийг эрэгтэйчүүдийн 65 кг-ын жинд, Үндэсний шигшээ багийн тамирчин, “Арслан” клубын тамирчин ОУХМ Т.Тулгад нутгийн зөвлөлөөс хоёр өрөө орон сууц бэлэглэжээ. Мөн олимп хүртэл хоёр сая төгрөг өгч байхаар болжээ. Үүний талаар Д.Бямбацогт гиүүн өөрийн фэйсбүүк хуудсанд "Эрэгтэйчүүдийн 65 кг-ын жинд, ҮШБ, “Арслан” клубын тамирчин ОУХМ Т.Тулга маань Монголын чөлөөт бөхийн тамирчдаас “Токио-2020” зуны олимпийн их наадмын анхны эрхийг авчирч Ховд зон хотол Монголчуудаа баярлуулсан.

Тамирчины алдар хямдхан олддоггүй. Алдрын оргилд хүрснийх нь дараа биш өмнө урмаар шагнах нь илүү ч байж магад.

Тийм болохоор өнөөдөр Чөлөөт бөхийн ҮШБ-ын тамирчин Т.Тулгадаа ТОКИО-2020 ОЛИМПИЙН наадамд амжилттай оролцохыг хүсч манай гэр бүлээс 2 өрөө орон сууц бэлэглэлээ.

Мөн олимп хүртэл сар бүр 2 сая төгрөгийн цалин өгч байхаар шийдлээ.

Миний дүү Монгол эх орон, Ховд нутгийнхаа нэрийг дэлхийн дэвжээнд цуурайтуулж алтан соёмбот төрийн далбаагаа олимпийн тэнгэрт мандуулаарай.

АМИН ХАЙРТАЙ МОНГОЛ АЛТАЙН ИХ УУЛС ЧИНЬ ХҮҮГИЙНХЭЭ ДЭЭЛИЙН ЗАХЫГ МУШГИН ӨНДӨЛЗӨН ДОГДЛОХ ТОКИОГИЙН ОЛИМП АЙСУЙ." хэмээн бичсэн байна.

 

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.