Хакүхо М.Даваажаргал өвдөг шороодлоо

Хакүхо М.Даваажаргал өвдөг шороодлоо

Японы мэргэжлийн сүмогийн арваннэгдүгээр сарын барилдаан кюүшюү башёгийн хоёр дахь өдрийн барилдаан өчигдөр боллоо. Мэргэжлийн сүмогийн 69 дэх их аварга Хакүхо М.Даваажаргал маэгеширагийн 1-ээс барилдах Даэйшотой барилдаж өвдөг шорооджээ. Ингэснээр 1 даваа, 1 унаатай болж байгаа бөгөөд өнөөдөр тэрбээр комосүби Асанояматай барилдана

Макүүчи зиндааны маэгаширагийн 4-т Тамаваши Б.Мөнх-Оргил М-3-аас барилдах Такафүжийг давснаар хоёр даваатай болсон бол маэгаширагийн 15-аас барилдах Дайшохо Ч.Шижирбаяр дахин өвдөг шороодож 2 унаатай боллоо.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.