АРМИД ДАНСТАЙ ДОЛООН БӨХ ҮХАНИЙГ ЗОРИВ

АРМИД ДАНСТАЙ ДОЛООН БӨХ ҮХАНИЙГ ЗОРИВ
Дөрвөн жил нэг удаа болдог “World Military Games” буюу Дэлхийн цэргийн спортын VII наадам аравдугаар сарын 18-27-нд БНХАУ-ын Хүбэй мужийн Үхань хотод болно. Чөлөөт бөхийн төрөлд “Алдар” спорт хорооны дасгалжуулагч, гавьяат дасгалжуулагч Ц.Хосбаярын удирдлага дор манай улсаас армид данстай эрэгтэй гурав, эмэгтэй дөрөв, нийт долоон тамирчин хүч үзэхээр өнөөдөр урд хөршийг зорив.
Эрэгтэйчүүдийн 65 кг-ын жинд Азийн АШТ-ий хошой хүрэл, 2014 оны цэргийн ДАШТ-ий хүрэл медальт ОУХМ Б.Батмагнай, 74 кг-д ДАШТ-ий хошой хүрэл медальт, “Гуанжоу-2010” Азийн наадмын аварга, 2014 оны цэргийн дэлхийн аварга, гавьяат тамирчин Г.Мандахнаран, 86 кг-д “Жакарта-2018” Азийн наадмын хүрэл, Азийн АШТ-ий хошой мөнгө, нэг хүрэл медальт, 2014 оны цэргийн дэлхийн аварга ОУХМ О.Үйтүмэн, эмэгтэйчүүдийн 53 кг-д залуучуудын ДАШТ болон цэргийн ДАШТ-ий хүрэл медальт ОУХМ Б.Болор-Эрдэнэ, 57 кг-д ДАШТ-ий алт, мөнгөн медальт, 2014 оны цэргийн дэлхийн аварга, гавьяат тамирчин С.Цэрэнчимэд, 68 кг-д 2018 оны цэргийн ДАШТ-ий мөнгөн медальт ОУХМ Э.Даваанасан, 76 кг-д “Байгаль Опен”, “Монголиа Опен” ОУТ-ий мөнгөн медальт ОУХМ Г.Ариунжаргал нар зодоглоно. Цэргийн спортын наадамд олон улсын хоёрдугаар зэргийн шүүгч Б.Раднаа дэнслэнэ.
Сонирхуулахад, манай тамирчдаас Дэлхийн цэргийн спортын наадамд гавьяат тамирчин Г.Өсөхбаяр “Ром-1995”-д мөнгө, ОУХМ Д.Хүдэрбулга “Мунгён-2015”-д мөнгө, гавьяат тамирчин Г.Мандахнаран, ОУХМ О.Үйтүмэн “Мунгён-2015”-д хүрэл медаль хүртэж байв.
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.