Английн "Ливерпул" клуб Супер цомыг өргөлөө

Английн

"UEFA Super Cup 2019"-ийн тоглолт өнгөрсөн шөнө болж өндөрлөлөө. Тус тоглолтод Английн "Ливерпул" клуб болон Ангийн "Челси" клубын хооронд боллоо. Тус тоглолтод торгуулийн цохилтоор шийдэгдсэн бөгөөд "Ливерпул" клуб "Супер цом"-ыг өргөлөө.

Харин тоглолтын эхний гоолын Челсигээс Оливе Жиру 36 дахь минутад гоолдсон бол хариу гоолыг Садио Мане 45 дахь минутад гоолдож үндсэн цаг 1:1 харьцаагаар өндөрлөжээ. Харин нэмэлт цаг эхлээд 5 минут өнгөрч байхад Садио Мане  дахин гоолдож багтаа тэргүүллийг авчирсан ч торгуулийн цохилтоор Жоржиньо хариу барьснаар 2:2 харьцаагаар нэмэлт цаг өндөрлөв.

Торгуулийн цохилтоор ялагчийн тодруулахаар болсон тоглолт Ливерпуль торгуулийн 5 цохилтоо амжилттай болгосон бол Челсигийн тав дахь цохилтыг залуу довтлогч Тамми Абрахам хийж "Улаанууд"-ийн хаалгач Адриан түүнийг нь хааснаар торгуулийн цохилтын харьцаа 5:4-өөр Ливерпуль шинэхэн Испани хаалгач Адрианы ачаар ээлжит цомоо өргөв.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.