Ази тивийн АШТ-ий зуун буудалт даамын тэмцээнээс 6 алтан медальтай ирлээ

Ази тивийн АШТ-ий зуун буудалт даамын тэмцээнээс 6 алтан медальтай ирлээ

Ази тивийн АШТ-ий зуун буудалт даамын тэмцээн Узбекистан улсад болж төрөл өндөрлөлөө. Энэ тэмцээнээс манай тамирчид 6 алт, 5 мөнгө, 3 хүрэл медаль хүртэж гайхалтай амжилттай оролцсон байна. Тэмцээний эрэгтэйчүүдийн ангилалд түрүүлсэн Баатарсүхийн Мөнхжин, эмэгтэй ангилалд аваргалсан Баярын Мишээл нар Олон улсын их мастер цолны болзлыг хангасан байна. Тэрчлэн ахмадын ангилалд спортын мастер Д.Дорж, U-17 насны охидын ангилалд дэд мастер У.Баяржаргал, U-14 насны охидын ангилалд спортын мастер Н.Лхагвадолгор, U-8 насны охидын ангилалд I зэргийн тамирчин Г.Гоомарал нар алтан медалийн эзэд болжээ.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.