Оюутнууд Тайваний "Луут завины баяр"-т оролцож гуравдугаар байр эзэлжээ

Оюутнууд Тайваний

 Хятад үндэсний зуны сарын хамгийн том баяр "Dragon boat festival"-д монгол оюутнууд оролцож, гуравдугаар байр эзэлжээ. Тодруулбал, Тайванийн Чанхуа хотын "Chienkuo" технологийн их сургуулийн монгол оюутнууд зургадугаар сарын 7-нд болсон Тайваний "Dragon boat Festival"-ийн олон улсын сэлүүрт завины уралдаанд багаараа анх удаа оролцож, амжилт үзүүлсэн байна.

Энэ талаар тэмцээний оролцогч, сэлүүрт завины ахлагчаар ажилласан оюутан Ц.Ганзориг "Бид нийт 20 хүний бүрэлдэхүүнтэй нэг сарын өмнөөс бэлтгэлээ усан санд хийдэг байсан. Бүгд анх удаа завин дээр гарч сэлүүрээр сэлүүрдэж, завь хөдөлгөж үзсэн. Ердөө 20 долийн зөрүүтэй хоёрдугаар байрнаас мултарсан. Гэхдээ өмнөх жилийх аваргуудтай энэ тэнцүүхэн өрсөлдөөнийг үзүүлж, Монголынхоо тугийг далайд мандуулж чадсандаа баяртай байна" гэсэн юм. Тайванийн энэхүү тэмцээнд олон улсын 16 баг оролцжээ. Тайваньд 1000 орчим монгол оюутан суралцаг бөгөөд энэ тэмцээнд монголын баг анх удаагаа оролцсон нь энэ юм. Дашрамд, Энэ өдөр бүх нийтийн амралтын өдөр тохиодог төдийгүй ард иргэд нь гэр бүлээрээ хамтдаа амран, далайд гарч, далайн амьтан, загас хооллох, тахих зэргээр уламжлалт зан үйл гүйцэтгэдэг байна.

Монгол оюутнууд Тайваний "Луут завины баяр"-ыг өнгөлөв

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.