Суарез хет-трик хийж, “Барселона” өрсөлдөгчөө бутниргэлээ

Суарез хет-трик хийж, “Барселона” өрсөлдөгчөө бутниргэлээ

Испанийн Ла лигийн 2016-2017 оны улирал баасан гарагт эхэлсэн билээ. Тэгвэл өнгөрсөн шөнө эхний тойргийн зарим тоглолтууд боллоо. Өнгөрсөн улиралд Ла лигт түрүүлсэн “Барселона” клуб эхний тойрогт талбайдаа “Бетис” клубыг хүлээж авч, 6:2-оор бутниргилээ. Ингэснээр эхний тойргоос хүснэгтийн тэргүүнд заларч байгаа юм.

Тоглолтын 6 дахь минутад Арда Туран тооны харьцааг нээсэн бол Месси 37, 57 дахь минутад хоёрыг хийсэн. Тэгвэл үлдсэн гурван гоолыг нь 42, 56, 82 дахь минутад Суарез оруулж, хет-трик хийснээр мэргэн буучийн жагсаалтыг тэргүүлж эхэллээ. Зочдоос хоёр гоолыг 21, 84 дэх минутад Рубен Кастро оруулсан байна.

Бусад тоглолтын үр дүн

Севилья 6-4 Эспаньол
Гранада 1-1 Вильярреал

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.