Өнөөдөр Олимпийн наадмын чөлөөт бөхийн тэмцээний сүүлчийн өдөр

Өнөөдөр Олимпийн наадмын чөлөөт бөхийн тэмцээний сүүлчийн өдөр

Өнөөдөр манай тамирчдаас эрэгтэйчүүдийн 65кг-д Г.Мандахнаран зодоглох бол чансааны 13-т бичигдсэн ОУХМ Д.Хүдэрбулга Б хэсэгт багтаж, эхний тойрогтоо хийлснээр өнөөдөр зодоглоно.

Г.Мандахнарангийн эхний учраа Энэтхэгийн бөх Ёгешвар Дутт.  Өрсөлдөгч нь 33 настай, Бээжингийн олимпод шагналт IX байр, 2012 оны Лондонгийн олимпод хүрэл медаль хүртэж байсан юм.

Харин ОУХМ Д.Хүдэрбулгын шөвгийн 16-ын шатны өрсөлдөгч нь Киргизстаны бөх Магомед Мусаев. Тэрбээр Лондонгийн олимпод зодоглож 7-р байр эзэлж байсан бөгөөд Азийн наадмын мөнгө, азийн аваргын гурван удаагийн мөнгөн медальтай, туршлагатай бөх.

Олимпийн наадмын хаалт өнөөдөр болох учраас тэмцээний цагийн хуваарьт өөрчлөлт орж 08:30 цагт эхлэхээр болсон байна.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.