Өнөөдөр О.Үйтүмэн, Ж.Чулуунбат нар барилдана

Өнөөдөр О.Үйтүмэн, Ж.Чулуунбат нар барилдана

Рио-2016 зуны Олимпийн наадмын чөлөөт бөхийн барилдаанууд үргэлжилж байгаа билээ. Өчигдрөөс эрэгтэйчүүдийн барилдаан эхэлж, Э.Бэхбаяр, П.Өнөрбат нар барилдсан ч эхний барилдаандаа л ялагдаж, тааруухан эхлэл тавилаа.

Тэгвэл өнөөдөр 86 кг-д О.Үйтүмэн, 125-д Ж.Чулуунбат нар барилдах учиртай. О.Үйтүмэнгийн хувьд Б хэсэгт багтаж, эхний тойрогтоо Болгарын бөх Михайл Петров Ганиевтай учраа таараад байгаа юм. Хэрвээ ялж гэмээнэ Иран болон Тунисын бөхчүүдийн ялсантай нь барилдахаар байна. Ерөнхийдөө сугалаа дажгүй таарсан гэж үзэж болохоор байгаа юм.

Харин Ж.Чулуунбат А хэсэгт багтаж, хүчтэй өрсөлдөгч нартай тулахаар болоод байна. Манай бөх тэгшитгэлийн тойрогт гоц мөргөж, 16-д шууд үлдээд байгаа юм. Гэвч 1/8 шигшээд жингийн чансааны номер нэг бөх болох Туркийн  Таха Акгултай учраа таараад байна.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.