А.Батцэцэг монголчуудын хоёр дахь алтан медалийг хүртлээ

А.Батцэцэг монголчуудын хоёр дахь алтан медалийг хүртлээ

“Токио-1964”, “Мехико-1968”, “Мюнхен-1972” олимпийн наадам, дэлхийн долоон удаагийн аварга хуучнаар ЗХУ болон Беларусийн алдарт бөх Александр Медведийн нэрэмжит чөлөөт бөхийн ОУТ энэ сарын 14-16-нд Беларусийн нийслэл Минскт боллоо. 

Тэгвэл өчигдөр 57 кг-д “Жакарта-2018” Азийн наадам болон Азийн АШТ-ий хүрэл медальт, 23 хүртэлх насны дэлхийн дэд аварга, залуучуудын дэлхийн болон Азийн аварга “Хасу-Мегастарс” клубийн тамирчин ОУХМ А.Батцэцэг алтан медаль хүртлээ. Ингэснээр манайхны хоёр дахь алтан медалийг авчирлаа. Өмнөх өдөр буюу тэмцээний эхний өдөр эмэгтэйчүүдийн 59 кг-ын жинд ОУХМ Б.Шоовдор алт, ОУХМ Э.Даваачимэг хүрэл медаль хүртсэн билээ.

А.Батцэцэг 1/8 шигшээд “Парис-2017” ДАШТ-ий хүрэл медальт, Пан-Америкийн хошой аварга АНУ-ын Бека Литерсийг, шөвгийн наймд 2014 оны Азийн АШТ-ий хүрэл медальт Энэтхэгийн Поожа Жандаг тус бүр оноогоор цэвэр ялсан. Улмаар  хагас шигшээд одоогоос зургаан жилийн өмнө “Монголиа Опен”-д түрүүлж байсан АНУ-ын хашир туршлагатай бөх Келси Кэмпбеллийг 9:2-оор, алтан медалийн төлөөх барилдаанд энэ жилийн Оросын аюарга Ольга Хорошавцева 4:1-ээр ялж, аварга боллоо.

Монгол Улсын гавьяат дасгалжуулагч Цэндийн Баярсайханы удирдлага дор Минскт манай улсын эрэгтэй нэг, эмэгтэй таван тамирчин хүч үзсэн юм.  

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.