Польшийн шигшээ баг ДАШТ-ний тавцанд нэр төрийн хожлоо байгууллаа

Польшийн шигшээ баг ДАШТ-ний тавцанд нэр төрийн хожлоо байгууллаа

Хөлбөмбөгийн ДАШТ-ий H хэсгийн тоглолтууд өнгөрсөн шөнө боллоо. Япон, Польшийн тоглолт 0-1 харьцаагаар Польшийн ялалтаар өндөрлөжээ. Тус тоглолтын ганц гоолыг Польшийн шигшээ багийн Беднарекийн оруулсан байна. Тус баг нь ДАШТ-ний тавцанд нэр төрийн ганц хожил байгуулж хэсгийн тоглолтоос цааш тоглолтоо үргэлжлүүлэх боломжгүй боллоо. Харин тус багийг хожигдсон Японы шигшээ 4 оноотой болж хэсгээсээ хоёроор гарлаа. Япончууд Сенегалтай ижил оноо, бөмбөгний зөрүүтэй байсан ч “FIFA”-ийн дүрэм ёсоор “Fair Play” буюу “Цэвэр тоглолт”-ынхоо ачаар Сенегалаас 3 шар карт дутуу учир цааш шалгарч байна. Харин Польшууд нэр хүндийн нэг хожилтой гэртээ харилаа.

Япон шигшээ 16/1 Бельгийн багтай тоглох бөгөө тус тоглолт долдугаар сарын 2-ны шөнийн 02:00 цагт Ростов цэнгэлдэхэд тоглоно.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.