О.Баатархүү, Б.Баттөр, Д.Давааням, Ө.Насанжаргал нар ахмадын улсын аварга болов

О.Баатархүү, Б.Баттөр, Д.Давааням, Ө.Насанжаргал нар ахмадын улсын аварга болов

Чөлөөт бөхийн мастеруудын гурав дахь удаагийн УАШТ Спортын төв ордонд эхэллээ. Монголын чөлөөт бөхийн мастерүүдын холбооноос МЧБХ-той хамтран зохион байгуулж байгаа энэхүү УАШТ-ний нээлтийн ажиллагаанд Монголын чөлөөт бөхийн мастеруудын холбооны ерөнхийлөгч Б.Өнөбаатар, Удирдах зөвлөлийн гишүүн Дашзэвэгийн Алтанхуяг, Содномдаржаагийн Баасанчулуун, Пунцагийн Гансүх, Намхайдоржийн Ганхуяг, Ц.Золбаатар, Гандуламын Отгонбаатар, Баатарын Сономпил, Б.Эрдэнэбаяр, ерөнхий нарийн бичгийн дарга Д.Ганбат, Монголын чөлөөт бөхийн холбооны дэд ерөнхийлөгч, Гавьяат тамирчин Б.Болд, ерөнхий нарийн бичгийн дарга, Гавьяат дасгалжуулагч Б.Батбаяр, чөлөөт бөхийн үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Б.Баттулга, Гавьяат тамирчин А.Энхээ нар оролцлоо.
Энэхүү УАШТ-нд нийслэлийн Баянгол, Баянзүрх, Налайх, Сүхбаатар, Чингэлтэй дүүрэг, Архангай, Говь-Алтай, Дархан-Уул, Дорноговь, Орхон, Өвөрхангай, Сэлэнгэ, Төв, Сүхбаатар, Хөвсгөл аймаг, ИНЕГ, УБТЗ, “Аварга” биеийн тамирийн дээд сургууль, УБТДС, БТСДуС, Орхон аймгийн “Спортын дунд сургууль, “Хангарьд” клуб, “Алдар” спорт хороо, “Даян” дэвжээ, “Замчин”, “Женко”, “Пионерийн ордон”, “Тулгат, “Цастын барс” клуб зэрэг 28 байгууллага, спорт хороо, клубын 130 гаруй ахмад бөхчүүд өрсөлдөж байна.
Тэмцээний ерөнхий шүүгчээр олон улсын шүүгч Л.Болормаа, хяналтын шүүгчээр олон улсын шүүгч Л.Ганзориг нар ажиллаж байна.
Тэмцээний эхний өдөр 35-40, 51-55, 56-60 насны ангиллын бөхчүүдийн барилдаан болж О.Баатархүү, Б.Баттөр, Д.Давааням, Ө.Насанжаргал нар ахмадын 3 удаагийн, Б.Идэрсайхан, Б.Содномпил, Т.Сүхбаатар, Ж.Цандэлэг нар ахмадын хошой улсын аварга болов.
Монголын чөлөөт бөхийн мастеруудын холбооноос жил бүр олгодог 500 мянган төгрөгийн Тусгай шагналыг Гавьяат тамирчин М.Хойлогдоржид олгохоор шийдвэрлэснээ зарлаж БТСХ-ны даргын тушаалаар “Биеийн тамир, спортын тэргүүний ажилтан” цол, тэмдгээр Монголын чөлөөт бөхийн мастеруудын холбооны Удирдах зөвлөлийн гишүүн Г.Отгонбаатар, “Спортын алдар” тэмдгээр Орхон аймгийн “Ирээдүйн одод” спортын дунд сургуулийн багш Б.Идэрсайхан, спортын мастер цолоор Адьяагийн Дарханбаатар, Доржпаламын Даваажав, Ц.Золбаатар, Божингийн Нямлхагва, Шагдарын Пэрэнлэй, Буриадын Эрдэнэбаяр нар, МҮОХ-ны “Олимпийн Алтан” медаль”-иар ахмадын дэлхийн аварга, олон улсын хэмжээний мастер Х.Нямдорж, Монголын мастеруудын холбооны “Спортын алдар” хүндэт тэмдгээр олон Монголын чөлөөт бөхийн мастеруудын холбооны Удирдах зөвлөлийн гишүүн П.Гансүх, улсын шүүгч Л.Болормаа, Х.Ганболд, Гавьяат дасгалжуулагч Т.Сүхбаатар, спортын мастер Б.Баттөр, Д.Давааням, Б.Чинбат нар шагнууллаа.
Ахмад бөх, спортын дэд мастер Бат-Ерөөлт хувийн компаниасаа А.Ганболд, Цэдэнбалжирын Гантулга нарын хоёр ахмад бөхийг тус бүрийг 500 мянган төгрөгөөр урамшуулж УБТЗ-ын Залуучуудын төв байгууллагын гүйцэтгэх тэргүүн Ц.Золбаатар Монголын чөлөөт бөхийн мастеруудын холбоонд үндэсний инженерүүдийн бүтээсэн “2 Загал” илчит тэрэгний загварыг дурсгал болгон бэлэглэлээ.
Энэ онд ОХУ-ын Тюмень хотод болох сонгомол барилдааны, Македони улсын Скопье хотод чөлөөт бөхийн төрлөөр болох ахмадын ДАШТ-нд оролцох манай ахмадын бөхчүүдийн хувьд энэ тэмцээн гол сорилго болж байгаа юм.
Тэмцээний эхний өдрийн дүнг дор толуулж байна.

35-40 насны ангилал

55-62 кг 1. Сугарын Сайнбаяр /Дорноговь аймаг/
2. Дамдинсүрэнгийн Отгонбаньди /Орхон аймаг/
70 кг 1. Должинсүрэнгийн Энх-Эрдэнэ /Орхон аймаг,
“Ирээдүйн одод” спортын дунд сургууль/
2. Батновын Эрдэнэболд /“Арслан” клуб/
3. Мөнхжаргалын Уртнасан /“Тулгат” клуб/
3. Баатарын Нямбаяр /Орхон аймаг, “Хангарьд” клуб/
78 кг 1. Буянтөрийн Лхагвадорж /ИНЕГ, “Женко” клуб/
2. Жаргалмөнхийн Батнаран /БТСДуС/
3. Батжаргалын Чижиндорж /Дорнод аймаг/
3. Баасанжавын Нямжав /“Арслан” клуб/
88 кг 1. Баатарын Содномпил /Орхон аймаг, “Хангарьд” клуб/
2. Очирын Пүрэвдорж /“Алдар” спорт хороо/
3. Байлдагчийн Баясан /Хан-Уул дүүрэг/
3. Цэвэгдоржийн Ариунболд /Хан-Уул дүүрэг/
-100 кг 1. Батсайханы Идэрсайхан /Орхон аймаг,
“Ирээдүйн одод” спортын дунд сургууль,
ахмадын ДАШТ-ний хүрэл медальт/
2. Магсаржавын Майнбаяр /Налайх дүүрэг,
“Мөнхийн хүчтэн” клуб/
3. Шараагийн Энхбаяр /УБТЗ, “Замчин” спорт клуб/
3. Баярхүүгийн Улаалзгана /Сэлэнгэ аймаг/
100-130 кг 1. Батмөнхийн Сүхбаатар /Дархан-Уул аймаг/
2. Сүхбаатарын Ерөөлт /Дархан-Уул аймаг/
3. Адьяахүүгийн Отгонбаяр /Өвөрхангай аймаг/
3. Цэрэндоржийн Отгонбаяр /Баянзүрх дүүрэг/

51-55 насны ангилал

55-62 кг 1. Түмэндэмбэрэлийн Сүхбаатар /“Женко” клуб,
ахмадын ДАШТ-ний хошой мөнгөн медальт /
2. Бямбажавын Луу /Дархан-Уул аймаг/
3. Дарьсүрэнгийн Мөнхбаяр /Дорнод аймаг/
3. Мягмарын Цогтсайхан /“Тулгат” клуб/
70 кг 1. Дэмбэрэлийн Алтайбаатар /“Цастын Барс” клуб /
2. Ч.Хөхөө /“Алдар” спорт хороо/
3. Е.Чулуунбаатар /Дархан-Уул аймаг/
78 кг 1. Ганхуягийн Үүрцолмон /“Цастын барс” клуб,
Гавьяат тамирчин/
2. Бажаханы Мягмарчулуун /Налайх дүүрэг,
“Мөнхийн хүчтэн” клуб/
3. Сүрэнхорын Батчулуун /Баянгол дүүрэг/
88 кг 1. Оросоогийн Баатархүү /Хөвсгөл аймаг/
2. Нарангэрэлийн Саранцогт /Орхон аймаг, “Хангарьд” клуб/
3. Бат-Очирын Гантөмөр /“Цастын Барс” клуб/
3. Дашгаваагийн Самданпэрэнлэй /Баянзүрх дүүрэг/
100 кг 1. Жадамбаагийн Цандэлэг /Төв аймаг /
2. Чойживийн Энх-Отгон /Орхон аймаг/
3. Төмөрбаатарын Сэргэлэн /Дархан-Уул аймаг/
100-130 кг 1. Адьяагийн Ганбат /Архангай аймаг/
2. Дашдэлэгийн Пүрэвжав /Говь-Алтай аймаг/
3. Чойжилын Эрдэнэбулган /Баянзүрх дүүрэг/
3. Сандуйн Баярсайхан /“Арслан” клуб/

56-60 насны ангилал

55-62 кг 1. Дуламсүрэнгийн Ганбат /Орхон аймаг/
2. Цэгмэдийн Бат-Эрдэнэ /Налайх дүүрэг,
“Мөнхийн хүчтэн” клуб/
70 кг 1. Даваажавын Давааням /“Цастын Барс” клуб /
2. Хадхүүгийн Ганболд /“Женко” клуб/
3. Намжилын Болд /Орхон аймаг/
3. Лувсанцэдэнгийн Нямдаваа /Баянзүрх дүүрэг/
78 кг 1. Өлзийбаярын Насанжаргал /Өвөрхангай аймаг,
ахмадын ДАШТ-ний мөнгөн медальт/
2. Дашнямын Алтаншагай /“Алдар” спорт хороо /
3. Лувсандоржийн Хасбаатар /Орхон аймаг/
3. Бат-Очирын Чинбат /“Пионерийн ордон” клуб/
88 кг 1. Жигмэдийн Пүрэвхүү /Сүхбаатар дүүрэг/
2. Очирхуягийн Цогтмагнай /Хан-Уул дүүрэг/
3. Гүрийн Бямбасүрэн /“Аварга” биеийн тамирийн дээд сургууль/
3, Нансалын Ганбат /Чингэлтэй дүүрэг/
100 кг 1. Буяндэлгэрийн Бат /“Арслан” клуб/
2. Цэвээнжавын Дуламсүрэн /Архангай аймаг /
3. Базаргүрийн Зоригт /“Цастын барс” клуб/
100-130 кг 1. Бадамгаравын Баттөр /МЦХ, Дорноговь аймаг /
2. Мягмаржавын Чулуунтөмөр /Завхан аймаг” Даян” дэвжээ/
3. Жадамбаагийн Өлзийбаяр /УБТЗ, “Замчин” спорт клуб/

 

 

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.