“Барса”, “Реал” хожлоо

“Барса”, “Реал” хожлоо

Испанийн Ла лигийн нэгдүгээр тойргийн хүрээнд “Реал” болон “Барселона” багууд өнгөрсөн шөнө эхний тоглолтоо хийлээ. “Реал”-ын хувьд “Департиво”-гийн талбайд зочилж, 0:3-аар буулгаж авлаа. Ингэснээр шинэ улирлыг хожлоор эхлүүллээ.

Тоглолтын 20 дахь минутад Бейл тооны харьцааг нээсэн бол 27 дахь минутад Каземиро нэгийг нэмжээ. Улмаар 62 дахь минутад Кроос гүйцээсэн байна.

Тэгвэл өнгөрсөн улиралд Ла лигт аман хүзүүдсэн “Барселона” клуб талбайдаа “Бетис”-ыг хүлээж авч, 2:0-ээр буулгаж авлаа. Тоглолтын 36 дахь минутад “Бетис”-ын хамгаалагч Алин Тошка өөрийнхөө хаалганд авто гоол оруулсан. Харин 39 дэх минутад Сержи Роберто нэгийг нэмжээ.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.